あおもり日本語学園ホームページ

Сургуульд элсэн сурах хүсэлт гаргах эрх

1 Эх орондоо 12 жилээс дээш ерөнхий боловсрол эзэмшсэн байх, болон түүнтэй адилтгах хэмжээний боловсролын түвшинтэй байх
2 Эх орондоо их дээд сургуульд элсэх шаардлага хангасан дунд боловсролын курс (ахлах сургуулийн түвшин) төгссөн хүмүүс
3 Хүсэлт гаргах үедээ 150-с дээш цаг Япон хэл судалсан байх эсвэл Япон хэлний түвшингийн Н5 шалгалтад тэнцсэн байх
4 Японд оршин суух хугацаанд суралцах, амьдрахад санхүүг батлан даах хангалттай хөрөнгө бүхий санхүүгийн батлан даагчтай байх

 

Өргөдөл гаргах хугацаа

Япон хэлний 2 жилийн ангид бүртгүүлэх
элсэх бол өмнө оны 08 сарын 1- 10сарын 15 -ны хооронд бүртгүүлнэ.
(дараа жилийн 4-р сард элсэнэ)

Япон хэлний 1,5 жилийн ангид бүртгүүлэх
Тухайн жилийн 2 сарын 1-ны өдрөөс 4 сарын 15-ны хооронд бүртгүүлнэ.
(Тухайн жилийн 10 сард элсэнэ)

 

Сонгон шалгаруулалт

Бичиг баримтын шалгуур хангасан, суралцахыг хүсэгч блон түүний санхүүгийн батлан даагчтай хийсэн ярилцлагаар сонгон шалгарсан, оршин суух эрхийн зөвшөөрөл нь гарсан суралцах хүсэлтэй иргэнийг элсэгч(сургуульд элсэхийг горилогч)гэнэ.

 


Өргөдөл гаргаснаас хойш хилээр нэвтрэх хүртэл

 

Сургалтын төлбөр төлсний дараа элсэхээ болих талаар

・Шалгалтын хураамжаас бусад хичээлийн төлбөрийг элсэлт цуцлах үед буцаан олгоно.
・Хил нэвтрэн ирсэн тохиолдолд хичээлийн төлбөр огт буцаан олгохгүй болно.
 Элсэлтээс татгалзсаны улмаас төлбөрийг буцаан олгох тухай мэдээллийг ”Элсэлтээс татгалзсаны улмаас төлбөрийг буцаан олгох” хэсгээс үзнэ үү.

 

Өргөдөл гаргаснаас хойш оршин суух эрхийн зөвшөөрөл хүсэхэд шаардлагатай материал

* Баримт бичгийн шаардлагыг мэдүүлгийн удирдамжтай танилцана уу.
* Өргөдөл гаргагчийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр бусад бичиг, баримт нэмэлтээр шаардах тохиодол бий.

Япон орчуулгыг хавсаргана уу.
Баримт бичиг бүрдүүлэхдээ оршин суух эрхийн зөвшөөрлийн хүсэхээс өмнө 3 сарын дотор бүрдүүлсэн бичиг баримт байх шаардлагатай.

Өргөдлийн баримт бичгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өргөдлийн баримт бичгийн жагсаалтаас үзнэ үү.
出願書類一覧表

1.Өргөдөл гаргагч өөрөөс бүрдүүлэх материал

Япон хэл сурах зорилго болон Япон хэлний сургууль төгссөний дараах зорилго, төлөвлөгөө Манай сургуулийн тогтоосон маягтын дагуу бөглөн тухайн хүний ​​гарын үсгээр баталгаажуулах
Хамгийн сүүийн сургуулиа төгсөөд 5 -с дээш жил болсон хүн бүрдүүлэх баримт
Хувь хүний биеийн байцаалтын баримт Паспортын хуулбар(нүүр хэсэг, аялалын хуудас, өнгөрсөн хил гарсан тэмдэглэгээг харуулах бүх хуудас)
Элсэх өргөдөл Манай сургуулийн тогтоосон маягтын дагуу бөглөн тухайн хүний ​​гарын үсгээр баталгаажуулах
гэрээ Манай сургуулийн тогтоосон маягтын дагуу бөглөн тухайн хүний ​​гарын үсгээр баталгаажуулах
Батлан даагч Манай сургуулийн тогтоосон маягтын дагуу бөглөн тухайн хүний ​​гарын үсгээр баталгаажуулах
Цээж зураг 4 ширхэг 4х3 хэмжээтэй, өнгөт, нүдний шилгүй, засварлаагүй, 3 сарын дотор авсан зураг, зориулалтын зургийн хальсаар угаасан зураг.
Диплом, төгсөлтийн гэрчилгээ Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ,
Сургуулиа төгсөөгүй байгаа тохиолдолд сургуулийг төгсөх хугацааг тодорхойлсон төгсөх нь үнэн болох талаарх сургуулийн захиргааны тамга гарын үсэг бүхий тодорхойлолт
Дүнгийн хуулбар Хамгийн сүүлийн сургуулийн бүх жилийн дүн, сургуульд сурч буй тохиолдолд бүх сурч буй хугацааны хичээлүүдийн дүнгийн хуулбар
Ажлын газрын тодорхойлолт /эх хувь/ Компанийн ажилтан бол ажлын газрын тодорхойлолт
Өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол эх хувийг гэрчилсэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар, эсвэл улсын бүртгэлийн гэрчилгээ
Япон хэлний түвшинг нотлох баримт
(a、b-н аль нэг)
а. (JLPT)N5 эсвэл түүнээс дээш шатанд тэнцсэн бичиг
Хамаарагдах шалгалтыг удирдамжаас үзнэ үү.
b.Япон хэл сурсныг батлах бичиг① ②-г батлах зүйл
①Эх орондоо япон хэл заах боловсролын байгууллагад Япон хэл 150-с дээш цаг үзэж судалсан
②Япон хэлний түвшинN5-тай дүйцэхүйц хэмжээний мэдлэгтэй.

2.Санхүүгийн батлан даагчийн бүрдүүлэх баримт
 a. Санхүүгийн батлан даагч Японд байхгүй тохиолдолд

Санхүүгийн батлан даагчийн бичиг Манай сургуулийн тогтоосон маягтын дагуу бөглөн тухайн хүний ​​гарын үсгээр баталгаажуулах
Хувь хүний биеийн байцаалтын баримт Хаягийн тодрхойлолт, төрөл садны лавлагаа, иргэний үнэмлэх, паспортын хуулбар зэрэг
Санхүүгийн батлан даагч болон өргөдөл гаргагчийн хоблоо хамаарлыг нотлох бичиг Өргөдөл гаргагчтай хамааралтай болохыг баталгаажуулсан төрийн байгууллагаас гаргасан баримт бичиг, гэр бүлийн бүртгэлийн хуулбар, оршин суугчийн үнэмлэх гэх мэт.
Ажлын газрын тодорхойлолт /эх хувь/ Компанийн ажилтан бол ажлын газрын тодорхойлолт
Өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол эх хувийг гэрчилсэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар, эсвэл улсын бүртгэлийн гэрчилгээ
Цалингийн төлбөрийн гэрчилгээ эх хувь Ажлын газраас гаргасан жилийн цалингийн нийт дүнг харах боломжтой бичиг
Орлогын бичиг Сүүлийн 3 жилээр
Татвар төлсөн бичиг Сүүлийн 3 жилээр
Банкны дасны үлдэгдлийн тодрхойлолт Банкны данс олон бол тус бүрээр
Мөнгө орсон гарсан гүйлгээний дэлгэрэнгүй дансны дэвтрийн хуулга Нэр дансны дугаар бичигдсэн хуудсыг оруулаад 3 жилийн дасны хуулга

 b.Санхүүгийн батлан даагч Японд байгаа тохиолдолд

Санхүүгийн батлан даагчийн бичиг Манай сургуулийн тогтоосон маягтын дагуу бөглөн тухайн хүний ​​гарын үсгээр баталгаажуулах
Хувь хүний биеийн байцаалтын баримт Хаягийн тодрхойлолт, оршин суух эрхийн үнэмлэхний хуулбар, my number картны хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар
Санхүүгийн батлан даагч болон суралцах хүсэлт гаргагчийн холбоо хамаарлыг нотлох бичиг эх хувь Санхүүгийн батлан даагч болон өргөдөл гаргагчийн хамаарлыг нотлох улсын байгууллагаас тодорхойлсон бичиг баримт, гэр бүлийн бүртгэл, оршин суугчийн үнэмлэх
Ажлын газрын тодорхойлолт /эх хувь/ Компанийн ажилтан бол ажлын газрын тодорхойлолт
Өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол эх хувийг гэрчилсэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар, эсвэл улсын бүртгэлийн гэрчилгээ
Цалингийн төлбөрийн гэрчилгээ эх хувь Ажлын газраас гаргасан жилийн цалингийн нийт дүнг харах боломжтой бичиг
Орлогын бичиг Сүүлийн 3 жилээр, хот, дүүрэг, багаас гаргасан бичиг
Татвар төлсөн бичиг Сүүлийн 3 жилээр, хот, дүүрэг, багаас гаргасан бичиг
Банкны дасны үлдэгдлийн тодрхойлолт Банкны данс олон бол тус бүрээр
Мөнгө орсон гарсан гүйлгээний дэлгэрэнгүй дансны дэвтрийн хуулга Нэр дансны дугаар бичигдсэн хуудсыг оруулаад 3 жилийн дасны хуулга

 c. Өөрөө өөрийгөө батлан даах тохиолдолд

Санхүүгийн батлан даагчийн бичиг Манай сургуулийн тогтоосон маягтын дагуу бөглөн тухайн хүний ​​гарын үсгээр баталгаажуулах
Гадаадад суралцах зардал бүрдүүлэх үйл явц, төлбөрийн төлөвлөгөө Баримтын загвар чөлөөтэй * Зардлын тайлангаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг бөглөнө үү
Хувь хүний биеийн байцаалтын баримт Паспортын хуулбар(нүүр хэсэг, аялалын хуудас, өнгөрсөн хил гарсан тэмдэглэгээг харуулах бүх хуудас)
Ажлын газрын тодорхойлолт /эх хувь/ Компанийн ажилтан бол ажлын газрын тодорхойлолт
Өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол эх хувийг гэрчилсэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар, эсвэл улсын бүртгэлийн гэрчилгээ
Цалингийн гэрчилгээ эх хувь Ажлын газрын тодорхойлолт, жилийн нийт цалингийн хэмжээг харах боломжтой байх
Орлогын гэрчилгээ эх хувь Сүүлийн 3 жилээр, хот, дүүрэг, багаас гаргасан бичиг
Татвар төлсөн гэрчилгээ (эх хувь) Сүүлийн 3 жилээр, хот, дүүрэг, багаас гаргасан бичиг
Банкны дасны үлдэгдлийн тодрхойлолт Банкны данс олон бол тус бүрээр
Мөнгө орсон гарсан гүйлгээний дэлгэрэнгүй дансны дэвтрийн хуулга Нэр дансны дугаар бичигдсэн хуудсыг оруулаад 3 жилийн дасны хуулга

 

Сургуульд элсэх зөвшөөрөл гарснаас хойш хилээр нэвтрэх хүртэл

Оршин суух эрхийн зөвшөөрлийн бичиг гарснаас хойш тус сургуулиас мэдэгдсний дараа, сургалтын төлбөрийг шилжүүлнэ үү. / хичээлийн болон бусад төлбөр, эхний жилийн сургалтын төлбөр/
Сургалтын төлбөр шилжигдэн орсны дараа сургуульд суралцах эрх, оршин суух эрхийн зөвшөөрлийн бичгийг илгээнэ.
Японы элчин сайдын яам-д виз хүсэж, виз авсны дараа Японд хүрэлцэн ирнэ үү. Сургуулийн ажилтан угтаж авна.
Нэгэнт төлөгдсөн сургалтын төлбөрийг буцаан олгохгүй болно. Гэвч виз гараагүй тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгоно.

 

Шаардлагатай бичиг, баримтыг татаж авна уу.

Өргөдөл гаргахад тавигдах шаардлага 日本語 English 中文(簡体)
Өргөдөл гаргах баримт бичгийн жагсаалт 日本語 中文(简体)
Элсэлтийн мэдээлэл 日本語 中文(简体)
Элсэх өргөдөл 日本語 English 中文(簡体)
Анкет бөглөх 日本語 English 中文(簡体)
Япон хэл сурах болсон зорилго, Япон хэлний сургууль төгссөний дараах төлөвлөгөө 日本語 English 中文(简体)
Санхүүгийн батлан даагчийн бичиг 日本語 English 中文(简体) Tiếng Việt
Батлан даагч 日本語 English 中文(简体) Tiếng Việt
Тангараг 日本語 English 中文(简体) Tiếng Việt

 

Тэтгэлэг олгох систем
Тэтгэлэгт оюутан: Онц дүнтэй, үлгэр жишээ оюутнуудын хоёр дахь жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөх буюу хөнгөлөх.
Шилдэг шагнал: Онц сурлагатай, сайн суралцах хандлагатай шилдэг оюутнуудыг шалгаруулж, сайшаан шагнадаг.
Ирцийн урамшуулал: Хичээлд хоцорч ирээгүй болон таслалтгүй /100 хувийн ирцтэй/ оюутнуудад урамшуулал олгоно.

 

Асууж тодруулах зүйл байвал чөлөөтэй бидэнтэй холбоо бариарай.

Холбоо барих хаяг