あおもり日本語学園ホームページ

「Аоморигоос Дэлхий рүү」
Япон орон болон өөрийн орныг холбох чадварлаг хүний нөөц болцгооё.


Үг нь хүмүүсийг хоорондоо гүн гүнзгий ойлголцоход туслах хүчин болж байдаг. Бид бусад хүний ​​мэдрэмжийг нарийн мэдрэмтгий байдлаар ойлгож, бодол санаагаа жигд илэрхийлэх чадварыг хөгжүүлэх болно.
Бид янз бүрийн соёл, өөр өөр үнэт зүйлсийг хүндэтгэн хүлээн зөвшөөрдөг оюутнуудыг хүмүүжүүлэх болно. Манай сургуулийн философи нь манай сургуульд суралцаж буй оюутнуудад өөрсдийн болон гэр бүлийнхээ хүслийг биелүүлэх, Япон болон эх орныхоо хооронд ашигтай харилцаатай хүний ​​нөөц болж төлөвших, улс орон, бүс нутгийн харилцан ашигтай харилцааг ухамсарлахад туслах явдал юм.

Сургуулийн захирал Саваи Тоширо


Зөвхөн Аоморид харж болох хичээлээс гадуурх үйл ажиллагаа, жилийн тэмдэглэлт арга хэмжээ

4 сард /Ханами
Японыг төлөөлөх Хиросаки сакура баярыг үзэх
6 сард BBQ тэмцээн зохион байгуулж
олон үндэстний хоол хийж амталцгаая.
8 сард/ Нэбүта баяр
Дэлхийн галын баяр наадам гэж нэрлэгддэг Нэбүта баярт ханэто /бүжигчин/-р орж бүжиглэх боломжтой.
10 сард /Намрын навч үзэх/
Хаккода уулаас алсыг харагчид суун намрын навчисыг тольдох боломжтой.
12 сар / Хуучин оноо үдэх баяр /
1 жилийн үйл явдлыг дүгнэн ярилцаж эргэн дурсах үдэшлэг юм.
2 сард/ Өвлийн спорт/
Аоморигийн цэвэр цагаан цасан дунд цасаар наадацгаая.


Дэжмлэгийн систем



Япон улсад ирэх хүртэлх дэмжлэг

Японд оршин суух эрхийн зөвшөөрөл илгээх болон японд ирэх хүртэлх процессд чиглэл зөвлөгөө, зааварчилгаа өгч дэмжин ажиллана.


Японд ирсний дараах дэмжлэг

Хилээр нэвтэрсний дараах бичиг баримт / оршин суугчаар бүртгүүлэх, улсын эрүүл мэндийн даатгалд хамруулах/ -ын бүрдүүлэлтэд ажилтан дагуулан явж туслана.


Амьдрах ерөнхий дэмжлэг

Эмнэлэгт үзүүлэхэд цуг явах, амьдрах тал дээр дэмжлэг үзүүлж, шаардлагатай тохиолдолд эх хэлээр ярилцаж, асуудлыг сонсон туслана.


Аятай тухтай суралцах орчин

Шинэ хичээлийн танхимтай, нэг ангид 20 суралцагч чөлөөтэй суралцах зай талбайтай. Сургууль дотор номын сан дадлагын өрөөтэй. Wifi хэрэглэх бүрэн боломжтой.


Байгууллагын талаар

Тус сургууль нь хуульзүйн яамны зөвшөөрөл бүхий япон хэлний боловсролын байгууллага юм. Олон улс орноос шилдэг оюутнуудыг хүлээн явч суралцуулах нь Аомори мужийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ирээдүйн хотын төлөв байдлыг төсөөлөхөд олон соёлт нийгмийг Аоморид нэвтрүүлэх нь ойрын асуудлын нэг болж буй. Бид муж улсад хамгийн түрүүнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нутгийн оршин суугчидтай оюутнууд цаг заваа хуваалцах, бие биенээсээ суралцах боломжийг олгох болно. Зөвхөн эндээс олж авч болох орлуулашгүй туршлага нь оюутнуудыг ихээхэн өсөн дэвжин хөгжихөд тус болно. Энэ газарт хамт амьдарч, суралцсан оюутнууд маань ”Аоморигоос Дэлхий-д” өөрийн сурсан мэдсэнээ түгээх мэдлэг чадвартай, олон найз нөхөд хүрээлэлтэй болох нь шинэ сургуулийн зорилго болно.

АОМОРИ НИХОНГО ГАКУЭН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА КОГАВА ТАКАШИ


Асууж тодруулах зүйл байвал чөлөөтэй бидэнтэй холбоо бариарай.
Холбоо барих хаяг