あおもり日本語学園ホームページ

Оюутны амьдралаа тухтай өнгөрөөж Япон хэлийг хөгжилтэйгээр суралцъя.

Аомори Нихонго гакуэн сургууль нь Аомори хотын төв хэсэгт, уул далайгаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт нутагт байрладаг.
Аомори муж нь Нэбүта баяр, өвлийн активитив спорт, түүхт рашаантай зэрэг улс дотроо олон аялагчид зорин ирдэг газар билээ. Японы өв соёл, сэтгэлгээг мэдэрч суралцах боломжтой Аомори япон хэлний сургуульд та бүхнийг урьж байна.

Сургалтын Философи

「Аоморигоос Дэлхий рүү」
Япон орон болон өөрийн орныг холбох чадварлаг хүний нөөц болцгооё.


Үг нь хүмүүсийг хоорондоо гүн гүнзгий ойлголцоход туслах хүчин болж байдаг. Бид бусад хүний ​​мэдрэмжийг нарийн мэдрэмтгий байдлаар ойлгож, бодол санаагаа жигд илэрхийлэх чадварыг хөгжүүлэх болно.
Бид янз бүрийн соёл, өөр өөр үнэт зүйлсийг хүндэтгэн хүлээн зөвшөөрдөг оюутнуудыг хүмүүжүүлэх болно. Манай сургуулийн философи нь манай сургуульд суралцаж буй оюутнуудад өөрсдийн болон гэр бүлийнхээ хүслийг биелүүлэх, Япон болон эх орныхоо хооронд ашигтай харилцаатай хүний ​​нөөц болж төлөвших, улс орон, бүс нутгийн харилцан ашигтай харилцааг ухамсарлахад туслах явдал юм.

Сургуулийн захирал Саваи Тоширо

Боловсролын зорилго

”Хэрэглээд өөрийн болох Япон хэлний боловсрол” дээр суурилсан удирдамжаар дамжуулан.
4 жилийн их дээд сургуульд дэвшин суралцах боломжтой япон хэлний чадварыг хөгжүүлэх
Та бусад хүний ​​байр сууринаас, санаа бодлыг нь сонсох ойлгохыг хичээх хандлагаар хүмүүстэй чадварлаг харилцаж чаддаг болно.
Нөгөө талдаа өөрийнхөө бодлын тухай тайван илэрхийлж чаддаг хүн чанарт төлөвших явдал юм.

 

Аомори Нихонго Гакуэн сургуулийн тухай

Эвент
Зөвхөн Аоморид үзэж болох арга хэмжээнүүд, Оханами буюу цэцэгс үзэх баяр болон Нэбүта баяр, өвлийн спорт зэргээр 4 улирлын сайхныг мэдэрнэ.

Дэмжих үйлчилгээ
Японд ирэхийн өмнө болон дараах амьдрах суралцахад зөвлөмж өгөх дэмжлэгийн систем бөгөөд эх хэлээрээ Монгол ажилтантай ярилцан тусламж авах боломжтой. Бидний зүгээс таныг ая тухтай, сэтгэл хангалуун суралцах боломжийг бүрдүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэх систем юм.

Сэтгэл ханамжтай суралцах орчин
Сургуулийн байранд номын сан, бие даан суралцах өрөө, WiFi байдаг тул хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх бүрэн боломжтой.


2 төрлийн курс

Нэг жил хагасын курс
Та 10 -р сард бүртгүүлснээр Япон хэлний практик шалгалтын C түвшин хүртэл япон хэл сурах боломжтой.
Хямд сургалтын төлбөрөөр суралцах хүсэлтэй суралцагчдад 10 сарын элсэлтийг зөвлөж байна.
2 жилийн курс
Та 4-р сард бүртгүүлснээр Япон хэлний практик шалгалтын B түвшин хүртэл япон хэл сурах боломжтой.
Япон хэл соёлыг илүү их суралцах хүсэлтэй сурагчид 4-р сарын элсэлтийг зөвлөж байна.



Сургуульд суралцах боломж



Аомори муж гэж ямар газар вэ

Увидсаар дүүрэн, Аомори бол амьдрахад тухтай хот юм.
Төв Хоншү арлын хамгийн хойд хэсэгт орших Аомори муж нь гайхамшигт байгаль, цаг уур амьсгалтай бөгөөд улирал бүр өөрийн гайхамшигт байгалийн өнгө төрхтэй, улсдаа саримс, алимны ургацаар тэргүүлдэг, туна, хирамэ зэрэг загас мөн уулын бүтээгдэхүүн, далайн хүнс хэрэглэдэг нутгийн хоол, халуун рашаан зэрэг нь сэтгэл татам. Аомори Нэбүта наадмаар төлөөлүүлээд олон үзэсгэлэнт газруудаар аялах, Шираками уулын онгон ой болон 5000 гаруй жилийн өмнө хүн амьдарч байсан түүхийн ул мөр Саннай Маруяма зэрэг олон сонирхолтой газрууд бий.
Хятад, Солонгос, Тайван улс руу олон улсын нислэг үйлдэх боломжтой болон улс дотроо хурдан галт тэрэг, автобус зэрэг олон зам тээврийн хэрэгсэл ашиглах нөхцөл бүрдсэн. Токио, Осака, Саппоро зэрэг томоохон хотууд руу төвөггүй зорчих боломжтой. Аомори нь улс дотроо шилжин явахад хялбар бөгөөд оршин сууж амьдрахад ая тухтай, амар тайван газар юм.
Аомори муж гэвэл Нэбүта наадмаар алдартай. Жил бүрийн 8 сард Аомори хот, Хиросаки хот зэрэгт Цугарү нутагт тухайн нутгийн онцлог бүрийг тусгасан баярууд зохион байгуулагддаг. Мөн 300 жилийн түүх, уламжлалыг харуулах Хачинохэ Санша тайсай баяр, 800 жилийн өмнөөс эхлэлтэй гэх Хачинохэ хотын Энбүри баяр, Японы гурван гол ариун газрын нэг болох Шимокита хойгт болох Осорезан их баяр наадмыг заавал үзээрэй



Японыг төлөөлөх галын наадам/сальют баяр
Нэбүтэ наадам

Хачинохэ санша тайсай баяр

Хачинохэ энбүри баяр


Японы сакура баярын эхний гуравт багтдаг Хиросаки цэцэрлэгт хүлээлэнгийн хаврын үзэмж болон Нэбүтэ наадмын зун, Товадо нуур Ойрасэ хүрхрээн намар, Хаккода уулын өвлийн өнгө төгс үзэмжээр төлөөлүүлэн 4 улирлын онцлог байдлыг нүдээр үзэж мэдрэх боломжтой. Өвлийн спортоор мөн алдартай, сургуулиас 30 минутын зайд цанын бааз бий. Цана, тэшүүр, коток зэрэг хойд сэрүүн бүс нутгийн онцлогтой хөгжилдөх спорт олон төрөл юм. Мөн төв хоншү арлын хойд зах нутаг тул Асамуши аккариумд далайн гахайг дэргэдээс нь харж харьцах боломжтой.
Дэлхийн хамгийн амттай алим, саримс, амтат төмс зэрэг бүхий л төрлийн тариалангаар улсдаа манлайлдаг.
Туна загас, хясаа, зэрэг далайн гаралтай бүтээгдэхүүнүүд маш олон төрөл бөгөөд хамгийн сайн чанарын амттай байдаг.
Олон хүмүүс Цугару, Нанбу, Шимокита бүс бүрт үйлчилдэг улирлын чанартай орон нутгийн хоолонд дуртай байдаг. Далай, уул, эрүүл газраас гаргаж авсан Аоморигийн хүнс нь аюулгүй, амттай гэж үнэлэгддэг.


Асууж тодруулах зүйл байвал чөлөөтэй бидэнтэй холбоо бариарай.
Холбоо барих хаяг